Ерөнхий сайд коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэнэ

2021-02-23 Засгийн газар

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:30 цагт КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэнэ.

БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган хүн тун “Астразенека” вакциныг өчигдөр хүлээн авсан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг вакцинжуулалтад хамгийн эхэнд орох бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд түүний дараа хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалах юм.

Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.