Сөүл-Улаанбаатарын нислэгээр 256 иргэн эх орондоо ирнэ

2021-02-19 Засгийн газар

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирэхээр тус улсын нисэх буудалд бүртгүүлж, агаарын хөлөгтөө суух гэж байна. Үүнд:

Эрүүл мэндийн шалтгаантай – 24
Бага насны хүүхэдтэй гэр бүл – 42
Жирэмсэн – 11
Өндөр настан – 13
Хөгжлийн бэрхшээлтэй – 3
Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 53
Түр саатуулах байр – 20
11 дүгээр сарын нислэгт нэрс баталгаажсан, онгоцны тасалбараа авсан – 92 иргэн ирнэ.
Энэ удаагийн нислэгээр 11 дүгээр сард нислэг нь цуцлагдаад ирж чадаагүй үлдсэн иргэдийн сүүлийн хэсэг ирж дуусаж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.