Л.Мөнхтүшиг: Гадаадаас ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлахаар болсон

2021-02-18 Мэдээ мэдээлэл


Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ковидтой холбоотой зарим чиглэлийг үүрэг болгожээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаараа ГХЯ-ны Консулын газрын дарга Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тухайлбал,

-Гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлах хоногийг бууруулах

-Тусгай үүргийн нислэгийг 4 сар хүртэл төлөвлөж танилцуулах

-Тийзийн үнийг боломжит үнээр бууруулахыг даалгасан.

Тухайлбал, ЭМЯ-тай зөвлөлдөөд 10 хоног тусгаарлан сүүлийн 4 хоногийг гэрт нь ажиглахаар болсон хэмээн ГХЯ-ны Консулын газрын дарга хэллээ.

“Тусгаарах хоног цөөрсөнтэй холбогдуулан гадаадаас ирэх нислэг нэмэгдэх боломжтой. Маргааш БНСУ-аас иргэдээ татан авна. Түүнчлэн 2 дугаар сарын 24-ний өдөр тамирчдыг тээвэрлэж аваачих бөгөөд дээрх нислэгээр Казахстанаас 85 иргэнээ авчирна.

Мөн энэ сардаа багтаан БНТУ-аас иргэдээ татан авах юм. Ийнхүү энэ сард анх 4 төлөвлөсөн байсан бол ийнхүү 7 нислэг болж нэмэгдэж байгаа аж. Токио руу ирэх сард 3 удаагийн нислэг үйлдэнэ гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.