Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Багш нарын ур чадварын нэмэгдлийг энэ сарын 1-нээс олгоно. Хэн нь ур чадвартай вэ гэдгээ багш нар өөрсдөө сонгоно” хэмээн фэйсбүүк дэх албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Тэрбээр “Би сайдаар томилогдож ирэхдээ нэг зүйлийг хэлж байгаа. Боловсролын салбарт ирж байгаа санхүүжилтийг зөв зүйлд зарцуулж байна уу, энэ мөнгө яг багшид очиж байна уу, яг хүүхэддээ зарцуулагдаж байна уу гэдгийг тодорхой болгох ёстой. Энэ дагуу Сангийн сайдтай хамтарсан “Боловсролын салбарын санхүүжилтийн шинэчлэл” ажлыг эхлүүлж байна.
Багш нарын ур чадварын нэмэгдлийн гурван сайдын хамтарсан журам гарын үсэг зурагдалгүй удсан байсан. Журам нь батлагдаагүй учраас төсөвт мөнгө нь байгаа мөртлөө багш нар маань ур чадварын нэмэгдлээ авч байгаагүй.
Харин хоёрдугаар сарын 1-ний өдрөөс ур чадварын нэмэгдлээ авна. Энэ бол ажлаа аваад зурсан миний анхны журам ХНХЯ, БШУЯ, Сангийн яамны хамтарсан шийдвэр боллоо.
Ур чадварын нэмэгдэл бол багш нарын олон жил ярилцаж байгаад “Багш нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний асуудлыг үр дүнд нь суурилсан систем нэвтрүүлэх” ёстой гэсэн санал байсан. Багшийн хөгжлийн тухай хууль батлагдсаны дагуу үр дүнд суурилсан системийг багш нар дэмжсэн учраас хэн сайн багш нь цалингийн 10-25 хувийн нэмэгдлээ авна.
Ур чадварын нэмэгдлийн асуудал дээр одоо гомдохгүй шүү. Улс төр хийхгүй шүү. Энэ аргачлалыг багш нарыг өөрсдөө сонгосон. Багш нар хэнийгээ илүү ур чадвартай вэ гэдгээ багаараа үнэлнэ. Үүнийг захирал мэдэхгүй, сайд мэдэхгүй зөвхөн багш нарын дундаас гаргасан баг үнэлэх ийм тогтолцоо руу шилжсэн байгаа” гэжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.