Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шатаж байсан гэрээс долоон сартайгаас 13 насны нийт таван хүүхдийн амийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ.
Тодруулбал, тус дүүргийн наймдугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр (2021.01.27) 19:14 цагт хүлээн авсан байна. Дуудлага авсан даруйдаа тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:20 цагт очиж, иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан аж.
Уг гал түймрээс 13 настай хүү, 9 настай охин, 5 настай охин, 2 настай охин, 7 сартай охин гээд нийт таван хүүхдийн амь насыг авран хамгаалжээ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.