БОАЖЯ: Цахим сургалт гурав хоног үргэлжлэнэ

2021-01-18 Байгаль орчин

-“МОД БЭЛТГЭЛИЙН АЖИЛД ТАВИГДАХ ЧАНАР СТАНДАРТУУД, ОЙН ҮНЭ ЦЭНЭ” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА-

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого, зохицуулалтын газар өнгөрсөн онд “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ”-г Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалаар, “Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2020 оны 184 дүгээр тогтоолоор тус тус батлуулсан. Мөн Ойн арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолтод тавих ерөнхий шаардлага, Ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлахад тавих ерөнхий шаардлага стандартыг тус тус шинэчлэсэн.

Энэ хүрээнд шинээр батлагдсан үнэлгээ, Засгийн газрын тогтоол, стандартуудыг мөрдөж хэрэгжүүлж ажиллах талаар аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон сум дундын ойн ангийн мэргэжилтнүүдийг хамруулсан цахим сургалтыг энэ сарын 18-20-ны хооронд бүсчилэн зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтад Дорнод, Хэнтий, Төв аймгийн сум дундын ойн ангийн ойн инженер болон нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд хамрагдлаа. Цахим сургалт гурав хоног үргэлжлэх бөгөөд төвийн болон баруун бүсийн ойн ангиуд бүрэн хамрагдах юм.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.