Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia – д Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ шинээр нэмэгдлээ. Тодруулбал,
Ажилласан жил тодорхойлох архивын лавлагаа
Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа олгох
Төрийн архивт баримт байхгүй тодорхойлолт олгох
Нотариатын лавлагаа олгох
Тогтоол захирамжийн лавлагаа олгох
Цалингийн лавлагаа олгох
Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын лавлагаа олгох
Орон нутгаас шилжиж ирсэн тухай лавлагаа олгох
Шүүхийн шийдвэрийн лавлагаа олгох
Акт дүгнэлтийн лавлагаа олгох
Нас барсны бүртгэлийн лавлагаа олгох
Банк санхүүгийн лавлагаа олгох
Цагаатгалын лавлагаа олгох зэрэг үйлчилгээнүүдийг та E-Mongolia-с авах боломжтой боллоо.
Үүний зэрэгцээ, E-Mongolia-д дуу яриаг хөрвүүлдэг Chimege систем нэвтэрсэн тул харааны бэрхшээлтэй иргэд www.e-mongolia.mn сайтаар зочилж, үйлчилгээний заавартай танилцах боломжтой болсон бөгөөд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд E-Mongolia дамжуулан төрийн үйлчилгээг саадгүй авдаг байх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д өнөөдрийн байдлаар 404,160 иргэн хандаж, төрийн үйлчилгээг цахимаар авч байна. Иргэн та гэрээсээ гаралгүй орон зай, цаг хугацаанаас үл хамааран төрийн үйлчилгээг цахимаар аваарай.
Веб: e-Mongolia.mn
Мобайл апп:
iOS App: https://apple.co/36G1ZDR
Android App: https://bit.ly/2Sj3nUk
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.