Гурван охиноо харамсалтайгаар алдаж байсан Дарханы ээж хүүтэй болжээ

2020-12-13 Гэр бүл

Дархан-Уул аймагт 1-5 насны гурван охин гэртээ амь насаа алдсан эмгэнэлт хэрэг энэ оны эхээр буюу хоёрдугаар сарын 5-нд  гарсан. Тухайн үед цар тахлаас сэргийлэх эхний арга хэмжээнүүд авагдаж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглоод байсан. Гэтэл охидын ээжийг ажилладаг цэцэрлэгийн эрхлэгч нь урлагийн тоглолтод бэлдэнэ хэмээгээд дуудсан хооронд золгүй явдал гарсан талаар хэвлэлд мэдээлж байсан.

Гэхдээ амьдрал баялаг шүү дээ.  Гурвын гурван дэрсхэн охидоо харамсалтайгаар алдаж байсан хөөрхий ээж өнөөдөр дахин энгэртээ тэврэх үртэй боллоо.

Учир нь тэрбээр өөрийн цахим хуудастаа “Хүсэн хүлээсэн хөөрхөн ханхүүгээ өлгийдөн авлаа. Дахиад ийм хөөрхөн үртэй болж, сэтгэлээ дэвтээх шиг сайхан зүйл энэ орчлонд алга. Дахиж ээж нь хажуунаас нь холдохгүй ээ. Гурван охины минь нэг нь эргэж ирсэн юм шиг санагдаж, өдөр бүр хайранд умбаж байна. Чи минь олон хүний хайранд ивээгдэж ирсэн юм шүү, үр минь. Маш их тэвчсэн тэвчээрийг минь бурхан шагнасан юм болов уу, эсвэл охидын минь нэг ээждээ эргэн ирээ юм болов уу” гэжээ.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.