Цахим ертөнц
Зураг дээрх залууг шарга морьтоос халуурч буй дөрвөн сартай нярай хүүхдээ эмнэлэгт аваачихаар арай гэж унаа олоод явж байхад нь цагдаа саатуулжээ. Хүүхдийн эцэг элдэв янзаар учирлаж тайлбарлаад ч тусыг эс олжээ. Аргаа барсан эцэг унаж явсан машинаа орхиод халуурч буй хүүхдээ тэврээд долоон буудлаас хайлаастын хүүхдийн амбулатор хүртэл 2.5 км алхаж байж эмнэлэг орсон хэмээн GANAA гэх хаягтай facebook хаягнаас сэтгэгдлээ үлдээсэн нь өнөөдөр цахим ертөнцөд багагүй шуугиан дэгдээв.
Мөн тэрбээр 2020.12.06-ний өдөр эргүүлд гарч байсан замын цагдаад хандан “Таны хүн чанарт баярлалаа, амжилт хүсье” хэмээх үгийг дайжээ.
Ямартай ч цар тахлын энэ үед хатуу хөл хориотой байгаа ч амьдралд юу ч тохиолдож болохыг хүн ёсныхоо хувьд ойлгож хаа хаанаа нэгэндээ дэмтэй байхыг УРИАЛЖ байна.