Оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй бүх аймаг руу буцах Монгол Улсын их сургуулийн оюутнуудыг өнөөдөр /2020.1205/ 08.00 цагаас эхлэн PCR шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэжээ.
Анхаарах зүйлс:
-Өнөөдөр 08.00 цагаас эхлэн зөвхөн оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдана. /Хуваарийн дагуу 2020.12.05-ны өдөр МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдах бол бусад өдрүүдэд өөр сургууль хуваарьтай тул МУИС-ийн оюутан хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу./
-Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд авч ирнэ.
-Шинжилгээний дугаар авах шаардлагагүй.
-Оюутнууд дээрх байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө үү.
-Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг анхааруулж байна.
Жич: Оюутны байранд амьдарч буй оюутнуудын шинжилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд хуваарийг тодорхой болмогц зарлах болно.