Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Төлбөрийн тогтолцооны тус өөрчлөлт нь маш амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд үүнд нийтийн тээврээр үйлчлүүлэгч таны дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ нь нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралын нэгэн чухал хэсэг бөгөөд хот дотор болон хот орчимд 87 чиглэлийн үйлчилгээг иргэн танд хүргэж ажиллахын тулд 2061 жолооч, 804 шалгагч, 506 диспетчер, инженер техникийн ажилтнууд хуваарийн дагуу ажлын өдөр 929 автобус 12,543 цаг, амралтын өдөр 666 автобус 8,117 цаг ажиллаж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээ нь зөвхөн картын хэрэглээнд шилжсэнээр зорчигч урсгалын мэдээллийн бүрэн тоолон боловсруулж, шугамын орлогыг хяналтыг сайжруулаад байгаа бөгөөд дунджаар ажлын өдөрт 318,958 хүн 759,921 удаагийн зорчилт, амралтын өдөр 201,017 хүн 442,651 удаагийн зорчилт хийж байгаа бөгөөд дамжин суултын хөнгөлөлтийг өдөр бүр дунджаар 85,715 удаа ашиглаж байна.
Мөн өдөр бүр хамгийн их хүн суудаг автобусны зогсоол “МУБИС” баруун чиглэлийн зогсоолоос 11,667 зорчигч автобусанд суудаг бол хамгийн их хүн зорчдог Ч:1 буюу “5 шар – Офицеруудын ордон” чиглэлд 23,485 удаагийн зорчилт хийгдэж байна.
Улмаар нийтийн тээврийн “Big Data” цугларснаар нийтийн тээврийн үйлчилгээний дараагийн шатны бодлого боловсруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү чанартай хүргэх, одоогийн нөхцөл байдлыг сайжруулах боломж бүрдэж байгаа юм.
Шугамын орлого буюу иргэдээс автобусны төлбөрт төлсөн орлогын тухайд 4-р сарын орлого нийлбэр дүнгээр 4,935,828,860 төгрөг байсан бөгөөд энэ нь өмнөх сартай харьцуулахад 39.4%-ийн өсөлттэй байсан бол өмнөх жил буюу 2016 оны 4-р сарын шугамын орлоготой харьцуулахад 23.5%-ийн өсөлттэй байсан байна.
Нийтийн тээврийн шугамын орлого өссөнөөр нийслэлийн төсвөөс санхүүжүүлдэг зардлын санхүүжилтэд хэмнэлт хийх боломж бүрдэж байна. 2017 оны 4-р сарын тухайд шугамын орлого дунджаар ажлын өдөр 183,147,592 төгрөг, амралтын өдөр 116,615,802 төгрөг байлаа.
Иргэн та нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн картаар төлбөр төлж зорчих бөгөөд одоогоор дараах 4-н төрлийн картаар төлбөрөө төлж зорчих боломжтой байна.
Нийтийн тээврээр үйлчлүүлэгч та цахим картаа тогтмол урьдчилан цэнэглүүлж картын үлдэгдлээ хянаж хэвшихийг уриалж байна. Мөн та буухдаа картаа тогтмол дарж байгаарай. Нийтийн тээврээр үйлчлүүлэгч танд баярлалаа.
Улаанбаатар смарт карт ХХК-ийн зүгээс цаашид нийтийн тээврийн төлбөрийн тогтолцоог илүү хөгжүүлэхэд анхааран ажиллах бөгөөд картын цэнэглэлтийн үйлчилгээг улам бүр хөгжүүлэн цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэх, нэмэлт цэнэглэх боломжуудыг бий болгон онлайн цэнэглэлтийн боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллах болно.
Иргэд зорчигчид та бүхэн цахим карттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, санал хүсэлтээ 70151289, 78111289 утсаар, нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11326352, 11323176 утсанд хандан илэрхийлэх боломжтой.
Нийтийн тээврээр үйлчлүүлэгч танд баярлалаа.
Улаанбаатар Смарт Карт ХХК
Нийслэлийн Тээврийн Газар
87308
30074
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.