Өнөөдрөөс эхлэн Ковид- 19 цар тахлын үеийн эрсдэлийг бууруулах зорилгоор эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм олгох цахим жор бичиж буй эмч нар иргэний хурууны хээг хамт баталгаажуулж байгааг түр хугацаанд зогсоож зөвхөн иргэн хурууны хээ баталгаажуулах зохицуулалт хийж байна.
Иймд эмч нар Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан халдваргүйжүүлэх, ариутгах дэглэмийг сайтар баримтлахыг зөвлөж байна.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн нэг хэсэг эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн цахимжуулах ажлын хүрээнд эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж иргэд, эрүүл мэндийн байгууллага хоорондоо мэдээллээ солилцдог болох, цаг авах, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх, иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг аль өөрт байгаа газраас чирэгдэлгүй авах, иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанарын хяналт хийх гээд маш чухал ажлууд хийгдэх юм.
Ингэснээр эмч нарын ажлын ачаалал, иргэнд үүсч буй ойлгомжгүй, тодорхойгүй байдал буурах, ЭМД-ын мөнгө нь хүрэх ёстой иргэндээ очих бөгөөд үүнтэй холбоотой иргэний мэдээллийн аюулгүй байдал хөндөгдөж, мөн төрийн нэгдсэн үйлчилгээний ХУР системд холбогддог учраас хурууны хээгээр заавал баталгаажуулах шаардлагатай байгаа болно.
Та дараах зааврын дагуу үйлчилгээ авч буй иргэнийг хурууны хээг баталгаажуулна.
Алхам 1.Төхөөрөмжтэй харьцах хэрэглэгчийн програмд эмчийн бүртгэлийн кодыг бүртгэнэ.
Алхам 2. Дээрх тохиргоог хийсний дараа төхөөрөмжтэй холбогдох товчийг дарна.
Алхам 3. Эмчийн хурууны хээ оруулах товч дээр дарж иргэний хурууны хээг төхөөрөмж дээр дарж уншуулна.
Алхам 3. Иргэний хурууны хээ оруулах товч дээр иргэний хурууны хээг дахин дарж төхөөрөмжид уншуулна ./Тайлбар: Иргэний хурууны хээг төхөөрөмжид 2 удаа уншуулна/
Алхам 4. Иргэний бүртгэлийн мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим систем рүү илгээнэ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.