“Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлт өнөөдөр тохиож байна. Энэ удаагийн бүх нийтийн гүйлтийг БСШУСЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын хэт холын марафөдөрон гүйлтийн холбоо, МОХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.
Тус олон улсын бүх нийтийн гүйлтийн гол зорилго нь Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.
Тус гүйлтэд гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нийслэл, дүүргийн төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, иргэд гээд нэлээд өргөн хүрээнд болж байна. Тодруулбал, энэ удаад 35 мянган хүн оролцож “шинэ амжилт” тогтоогоод байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Дашрамд дуулгахад, марафон гүйлтийн нээлтийн ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд гүйлтээр хичээллэгч болон сонирхогчдын дунд гэсэн хоёр төрлөөр зохион байгуулж буй юм. Үүнд, 18-аас дээш настай марафон гүйлтээр хичээллэгчдийн дунд дунд болон бүтэн марафон гүйлтийн тэмцээн боллоо. Мөн сонирхогчдын гүйлтийг дөрвөн насны ангиллаар гурван зайд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үүнд 5,000 метрт 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш настай гэж заажээ. Түүнчлэн гэр бүлийн болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 1.5 км-ийн зайд гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах юм.
А.Уянга
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.