Сондгой өнцөг
Бид хэн нэгэн рүү буруугаа чихэхдээ гарамгай, бас сурмаг. 1992 оны Үндсэн хуулийг батлахын өмнө бүх ард түмнээр хэлэлцүүлж Ардын Их Хурал баталсан. Сайн хуультай боллоо хэмээн нэг хэсэг хугацаанд шуугисан. Иргэд ч цохих хэмжээгээр үнэлж байв.
Гэтэл уг “Хуулийн зарим заалтын босго өндөр байна. Төрийн механизм гацаж байна. Үндсэн хуулийн зарим заалтаас болж УИХ хуралдаж чадахгүй хоёр сар саатлаа” хэмээн үзэж долоон өөрчлөлт оруулсан. Үүнийг дордуулсан долоон өөрчлөлт гэж үзэх юм билээ. Магадгүй дордуулсан долоон нэмэлт өөрчлөлт байхыг үгүйсгэхгүй. Тэгэхдээ л УИХ өнгөрсөн 17 жил хэвийн ажиллаж ирсэн нь үнэн юм. Зарим хүн дөрөөлж хэлдэг л дээ. “Төр хямралтай байна”, “Эрх мэдлийн хуваарилалт алдагдсан” гэж. Иймээс Үнлсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ярьж Зөвлөлдөх зөвлөл байгуулсан. Тус зөвлөл их л яаруу давчуу ажиллаж байгаа бололтой. Санамсаргүй байдлаар иргэдээс санал авсан, тэдний саналыг нэгтгэж УИХ-д оруулна. Бүх ард түмний санал, асуулга явуулна гэсэн ерөнхий дүр зураг гаргасан байна. Үүний буруу гэж байхгүй. Тэртэй, тэргүй сонгогчид санал асуулгад оролцоно. Санал өгнө. Харин “тийм”, “үгүй” хоёрын аль нь олонхи , цөөнх байхыг мэдэхгүй юм. Ямартай ч олны олон цэн байна нэг тоон үзүүлэлт гарах байлгүй.
Ингэхэд Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах юм бол. Мэдэхгүй юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлснийг үзвэл эрх мэдлийн хуваарилалтад түлхүү анхаарч буй бололтой юм.
Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтнүүд өөрсдийн эрх мэдлээ Үндсэн хуулиар баталгаажуулах гэж буй нь энэ. Ингэхгүй бол дуртай нь дургүй хүрснээ татаж унагадаг нь гэм биш зан болсон. Үүнд гол нь байгаа юм биш. Засгийн газар УИХ-ынхаа дээр нь сандайлдаг эсвэл УИХ нь Засгийн газрынхаа үйл ажиллагааг гацаадагт байгаа юм. Үүнийг л эцэс болгох зорилгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна хэмээн ойлгож буй.
Мөн Ерөнхийлөгчийн эрх мэдлийн тухай ярих болсон. Тэгэж яривал манай Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдсон хүн гэхэд даан ч жол эрх мэдэлтэй. Санал санаачилгыг нь УИХ дэндүү хааж боодог.Хэлсэн үгийг нь сонсдоггүй мэт санагддаг.
Энэ бүхэнд ард түмний оролцоо гэж юу байхав дээ. Өрөвдмөөр. Иймээс санал асуулгад харанхуй оръё. Буруудвал мани руугаа бурууг битгий чихээрэй.
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.