Насны хишгийг зургадугаар сарын 15-наас олгож эхэлнэ

2017-05-20 Мэдээ, мэдээлэл

Ахмад настны тухай хуулийн хүрээнд Насны хишгийг өгч эхэлсэн билээ. Энэ удаад буюу Үндэсний их баяр наадмаар олгох Насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөжээ. Уг ажилд энэ онд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.

Мөн ХААН банк, Төрийн банк болон Улаанбаатар хотын банкуудаас тэтгэвэр авч байгаа 338.8 мянган ахмад тэтгэврийн зээлийн жилийн хүүгээ 18 хувиас 3 пунктээр бууруулан 15 хувийн хүүтэйгээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр авч байгаа юм. Тэгвэл одоогийн байдлаар нийт 38.7 мянган тэтгэвэр авагч 32.1 тэрбум төгрөгийн зээлийг бууруулсан хүүтэйгээр авч 210.0 орчим сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгджээ. Түүнчлэн 25,8 мянган иргэн өөрийн сонгосон банкаар дамжуулан тэтгэврээ авч байгаа аж.

Сар шинийн баярын өмнө нийт 114434 ахмад настан “Насны хишиг”-ээ авчээ. Үүнд нийтдээ 9.5 тэрбум төгрөг зарцуулсан байна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.