Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргалаа

2020-11-11 Засгийн газар

Улсын онцгой комисс өнөөдөр 20:00 цагт хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим шийдвэр гаргах саналыг Засгийн газрын хуралдаанд орууллаа.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 06:00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл улс орон даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж байгааг албан ёсоор зарлах шийдвэрийг дөнгөж сая гаргалаа.

Бүх нийтийн бэлэн байдлын үед хүнсний үйлдвэр, дэлгүүр, эмийн сан, эмнэлэг, дэлгүүр, усан хангамж, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо зэрэг газруудад хязгаарлалт хийхгүй. Бусад төрийн болон төрийн бус үйлчилгээний газруудад хатуу хорио цээрийн дэглэм тогтоохоор болж байна.

Ингэснээр УОК нь хатуу хөл хорионы үед Улаанбаатар хот, эрсдэлтэй аймгуудад хатуу хөл хорио тогтоож ажиллахыг зорьж байгаа бөгөөд Гамшгийн тухай хуульд заасан зайлшгүй салбаруудын үйл ажиллагаа хэвийн горимоор ажиллах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.