Улсын онцгой комиссын 31 дүгээр хуралдаан өнөөдөр (2020.11.07) дөрвөн асуудал хэлэлцсэн юм. Үүнд,
-Шадар сайдын 18 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн орон нутагт ажилласан тухай
-“КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар
-Хүнсний хангамж,нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах хэмжээний талаар
-Бусад гэсэн асуудал хэлэлцсэн асуудалд багтжээ.
Хуралдаанаас Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Увс аймгийн Боршоо боомтыг түр хааснаас хойш УОК-ын Нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын баг дээрх боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Дээрх хоёр боомтыг гарагийн зохицуулалттай нээх асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн тулгамдсан асуудлыг нь сонсож, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
Түүнчлэн үйлчилгээний албан байгууллага, нийтийн тээврийн хэрэгсэл, соёл, урлагийн тоглолт, спортын тэмцээн зэрэг олныг хамруулсан үйл ажиллагаанд очсон иргэдийг ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиулах, амны хаалт зүүлгэх зэрэгт хяналт тавихыг нийслэл, аймгуудын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн Алтанбулагийн боомтын ажилтай Эрүүл мэндийн сайд, Зам тээвэр, хөгжлийн сайд нарын ажлын баг ажиллаж байна. Алтанбулагийн боомт хамгийн эрсдэлтэй бүс байгаа” гэж үзсэн байна.
Монгол Улсад коронавирусийн халдвар дотооддоо тархаагүй тул өнөөдрийн байдлаар УОК-оос ямар нэг хориглолт, хязгаарлалт хийсэн шийдвэр гаргаагүй.
Энэ талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ч.Содбаатар хэлэхдээ “Өнөөдөр халдвар хамгааллын дэглэм сахих асуудал тун чухлаар тавигдаж байгаа бөгөөд дэлхий нийтэд СOVID-19 халдварын хоёр дахь давлагаа эрчимтэй явагдаж, өвчлөл нас баралт нэмэгдэж байгаа тул бид дотооддоо эрсдэлээ бууруулах арга хэмжээг авах зайлшгүй шаардлага гарч байгаа”-г мэдэгдсэн.
COVID-19 халдвартай хүнийг эмчилж байсан сувилагчаас халдвар илэрсэнтэй холбоотой буруу ойлголт явж байна. Тухайн сувилагч бол дотроо буюу халдвар хамгааллын дэглэмдээ ажиллаж байсан бөгөөд ямар нэг байдлаар гадаад орчинд, энгийн иргэдтэй харилцсан зүйл байхгүй юм.
8 цагийн өмнө
12 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.