Нийслэлийн нийтийн тээвэрт хийж буй парк шинэчлэл болон сургуулиудийн автобусны асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон “Моннис” групп-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар тэргүүтэй хэд хэдэн хүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Энэ талаар Авлигатай тэмцэх газраас тодруулахад “УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон “Моннис” групп-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нарт сургуулийн хүүхдийн автобусны асуудлаар хэрэг нээн шалгаж байна. Үүнээс илүүг хэлэх боломжгүй байна гэв.
Эх сурвалжийн бидэнд өгч буй мэдээллээр “Сургуулийн хүүхдийн автобусыг нэг бүрийг нь 130 мянган ам.доллараар “Моннис” группийн харьяа “Моннис моторс” ХХК эрхийг нь авч оруулж ирсэн. Гэтэл бодит байдал дээр “Алибаба” худалдааны сайтад ийм төрлийн автобус 40-70 мянган ам.доллароор зарагддаг нь ил болсон юм. Чухам ямар шалтгаанаар хямд үнэтэй автобусыг өндөр үнээр нийслэлд шахсан нь олон нийтийн дургүйцлийг хүргээд зогсохгүй хуулийн байгууллагын анхаарлыг татсан байдаг.
“Моннис Моторс” компанийн шалгарсан тендерийн үнийн асуудал олон нийтийн сүлжээнд хөндөгдөх үеэр Хотын Засаг дарга асан С.Амарсайхан “Дотоодод угсарсан автобус нэг тэрбум төгрөгийн өртөгтэй байсан” хэмээн тайлбарлаж байв. Мөн БНХАУ-аас концессийн гэрээгээр худалдан авч буй цахилгаан автобусны урьдчилгаа төлбөр болох 21 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв болон Хөгжлийн банкнаас тендер зарлахгүйгээр хийхээр төлөвлөсөн гэх мэт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэлд дээрх хүмүүсийг АТГ-аас шалгаж эхлээд байгаа аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.