Хар тамхитай холбоотой хэрэг хоёр дахин өсчээ

2017-05-19 Мэдээ, мэдээлэл

Цөөхөн хүн амтай манай улсын хувьд хар тамхи гэдэг үхлийн аюул дагуулах том асуудал. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тэр тусмаа өсвөр насны хүүхдүүд хар тамхи, мансууруулах ургамал хэрэглэж байгаа нь аюулын харанга дэлдэхэд хүргээд байна. Манай улсад 2014 оноос хойш хар тамхи мансууруулах бодистой холбоотой 346 эрүүгийн хэрэгт 520 хүнийг холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулнаас 252 хүнд холбогдох 169 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Тодруулбал, 2014 онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 65 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол 2015 онд 83 хэрэг, 2016 онд 147 хэрэг болж өсчээ.

Энэ оны эхний хоёр сарын байдлаар 51 хэрэгт 52 хүнийг шалгаж байгаа юм байна. Мөн тус гэмт хэрэгт холбогдогчдын 82 орчим хувь нь эрэгтэй, 18 орчим хувь нь эмэгтэй хүн байна. Насны хувьд 61.5 хувь нь 20-30 насны, 31 хувь нь 30-40 насны хүмүүс байгаа бол боловсролын хувьд 51 хувь нь бүрэн дунд боловсролтой, 48.8 хувь нь дээд боловсролтой хүмүүс байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.