Нийслэлийн дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч, мэргэжилтнүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл, арга зүйгээр хангах, сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ шаардлагатай байгаа хүүхэд, насанд хүрэгчдийн кейсийг үр дүнтэй шийдвэрлэх аргачлалыг эзэмшүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор сэтгэл зүйчдийн сургалт, кейс хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн үйл ажиллагаагаар Шүүхийн журмаар хүүхдийн асран хамгаалал тогтоох шинжээчийн багийн сэтгэл зүйчийн үйл ажиллагаандаа хэрэглэх гарын авлагыг танилцуулах, уг гарын авлагыг ашиглаж дүгнэлт гаргах практик арга зүйн сургалтыг Сэтгэл судлалын Үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна. Уг номыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бүтээсэн хүүхдийн асран хамгаалал шийдэхэд чухал үүрэгтэй сэтгэл зүйчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдах, ширээний номтой болж байна.
Мөн уг үйл ажиллагааны явцад сэтгэл зүйчид шийдвэрлэн ажиллаж буй кейсүүдийг хэлэлцэж, бусад мэргэжилтнүүдээс туршлага судлан ажиллаа.
Эх сурвалж: Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30450
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.