Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Гүүд Нэйборс Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны гэрээний дагуу Нийгмийн зорилтот бүлэг руу чиглэсэн Гранд төслийн хүрээнд Хамтарсан багийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
Тус ажлын хүрээнд “Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төслийг зорилтот бүлгийн иргэдэд мэдээлэл сэтгэл зүйн зөвлөгөө өгч чиглүүлэн ажилладаг хамтарсан багийн нарийн бичиг Нийгмийн ажилтан, Нийслэл, дүүргийн хамтарсан баг хариуцсан мэргэжилтэн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 14, 15, 16 нд өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтад 9 дүүргийн нийт 200 хүн хамрагдаж
• Гамшгийн үеийн сэтгэл зүйн анхан шатны тусламж онол
• Харилцаа, хандлагаа зохицуулах
• Ажлаас халшрах хамт шинж, шийдвэрлэх арга зүй
• Нийгмийн ажилтны ёс зүй, үүрэг
• Хамтарсан багийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг даван туулах арга зүй
• Хамтарсан багийн урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагааны арга зүй
• Архины хамааралтай гэр бүлтэй ажиллах арга зүй
• Хамтарсан багийн үйлчилгээний маягт дээр ажиллах арга зүй гэсэн сэдвүүдээр нийт 9 цагийн сертификаттай сургалтыг амжилттай дуусгалаа.
Мөн сургалтаар Хамтарсан багийн гишүүд маань мэргэжлийн ур чадвар, эрх зүйн мэдлэг мэдээлэл авч, практик арга зүйн туршлага солилцон, салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх ур чадварт суралцсан болно.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.