Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 06 дугаар сарын 08-ны 115 дугаар зарлиг, Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14.4 дэх заалт, Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монголчуудын угийн бичиг хөтлөх журам”, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/221 дүгээр тушаал, Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх 2018-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 54 дүгээр заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монголчуудын соёлын биет бус өв болох Угийн бичгийг түгээн дэлгэрүүлэх, угийн бичиг хөтлөхийн ач тусыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, хүн амын удмын санд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг арилгах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэхэд дүүргийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор 9 дүүргийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон иргэний төлөөллийг оролцуулсан сургалтыг Монголчуудын угийн бичгийн академитай хамтран 2020 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтаар угийн бичгийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэх, угийн бичиг хөтлөх ур чадварт суралцсан болно.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.