Машингүй өдрийн хөтөлбөр

2017-05-18 Мэдээ, мэдээлэл

 

“Автомашингүй өдөр”  болох  “Улаанбаатар марафон”-д оролцохоор 33 мянган иргэн бүртгүүлжээ. Одоогоор бүртгэлийн баталгаажуулалтыг хийж байгаа аж.  Энэ сарын 20-нд зохион байгуулагдах “Машингүй өдөр”-ийн хөтөлбөрийг хураангуйлан гаргасныг хүргэе.


ХӨТӨЛБӨРИЙН ХУРААНГУЙ

09.00-09.15 цагт  “Увертура” хамтлагийн тоглолт

09.15-09.25 цагт  Бүх нийтээр бие халаалтын  дасгал хийлгэнэ.

09.25-09.30 цагт  “Гүйх гайхамшиг” дуучин Баттогтох дуулна.

09.30 цагт: Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа тайзан дээр эхэлнэ.

10.00 цагт: Гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд буудаж Улаанбаатар марафон гүйлтийн Элит гараа буюу холын зайн гүйгчид  гараанаас гарна.

10:15  цагт Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн хамгийн их олон гүйгчдийг хамруулсан 5 000 метрийн  18-34 насны, 35-55 насны  ангиллын гүйгчдийн  гарааг гаргах ажиллагаа явагдана.

10.30 цагт: Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн 5 000 метрийн  12-18 насны, 55-аас  дээш насны  ангиллын гүйгчдийн  гарааг гаргах ажиллагаа явагдана.

11.00-16.30 цагт гүйлтийн тамирчдыг барианд барих ажиллагаа үргэлжилнэ.

Гүйлтийн бариа барих

11.00-12.00 цагт     5000 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

11.00-13.00 цагт     10 000 метрийн гүйлийн бариа барих ажиллагаа

11.00-15.00 цагт     21097.5 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

12.00-16.00 цагт     42195 метрийн гүйлтийн барианд  барих ажиллагаа

Шагналын болон Азтан шалгаруулах сугалааны үйл ажиллагаа

13.00- 14.00 цагт  Марафоны 5000 метрийн зайн 18-34 нас, 35-55 насны ангиллын эхний 1-8-р байруудад шалгарсан  эрэгтэй, эмэгтэй 32 гүйгчдийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа

14.00-15.00 цагт Марафоны 5000 метрийн зайн 12-18 нас, 55-аас дээш  насны ангиллын эхний 1-8-р байруудад шалгарсан  эрэгтэй эмэгтэй 32 гүйгчид шагнал гардуулах ёслолын ажиллагаа

15.00-15.30 цагт  Азтан шалгаруулах сугалааны үйл ажиллагаа явагдана.

16.00-17.00 Улаанбаатар марафоны 42 км, 21 км, 10 км-ийг гүйлтийн 1-10 р байрт шалгарсан 60 гүйгчийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.