Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуу инженерүүдийн холбоо ТББ, Цахим оюуны эерэг давлагаа ТББ-ууд “Үндэсний шинэ давлагаа – Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж гарын үсэг зурлаа.
Тус хөтөлбөрийг Монголын залуу инженерүүдийн холбооноос санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монголын залуу инженерүүдийн холбооны дэргэдэх Инженер Академи, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цахим оюуны эерэг давлагаа ТББ ажиллаж байна. Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг хувь хүний хөгжил, англи хэл, компьютерын хосолсон урт хугацааны, системтэй мэдлэг олгох цогц сургалтад хамруулах зорилготой бөгөөд Улаанбаатар хотын Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон 6 аймгийн оюутан залуучуудыг хамруулах юм. Хөтөлбөрийн хүрээнд сургалт, үйл ажиллагаанууд үнэ төлбөргүй явагдахаараа онцлог тул хүүхэд, залуучууд Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.