ЗӨСҮТ-ийн гадна талбайд нисдэг тэрэгний зогсоол барина

2020-10-23 Мэдээ, мэдээлэл

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын хүрээнд нисдэг тэрэгний зогсоол барихаар боллоо.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар иж бүрэн тохижуулж буй 18 дахь, яаралтай тусламжийн нисдэг тэрэгний зогсоолтой болж буй тав дахь эмнэлэг болох Монгол улсдаа ганцад тооцогдох мал, амьтнаас хүнд халдварлах өвчнүүдийг тандаж судалдаг, урьдчилан сэргийлдэг “Зоонозын өвчин судлалын үндэсний төв”-ийн гадна талбайг иж бүрэн тохижуулах ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Тохижилтын ажлын хүрээнд тус эмнэлгийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж нисдэг тэрэгний зогсоолтой байх зайлшгүй шаардлагатай гэж үзэн зураг төслийг автор Эсгий гүрэн ХХК-аар ажлын зургийг гүйцэтгүүлж, шаардагдах хөрөнгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсний үр дүнд нисдэг тэрэгний зогсоолын ажил эхэлж бетон цутгалт авахад бэлэн болоод байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.