“Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр (2020.10.2) 09.30 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13 дахь өдрөө үргэлжилнэ.
Тус шүүх хуралдаанаар өчигдөр гэм буруугийн дүгнэлтийн шат дуусч, шүүх хуралдаан завсарласан юм. Тэгэхээр шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийтгэх тогтоолоо танилцуулж магадгүй аж.
“Жаст” группын захирал асан Ш.Батхүү нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Эрдэнэт” үйлдвэрийг өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй юм.
Мөн Олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйварт тухайн үеийн Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет”, “Жаст ойл”, “Олон овоот” ХХК-ийн хувьцаа, “Жаст” групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүж буй нь энэ юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.