Б.Чинбат нөхдийн хамт талархлын тоглолт хийнэ

2020-10-7 Мэдээ мэдээлэл
Төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбат хүнд өвчин тусаж, гадны улсад багагүй хугацааг өнгөрөөсөн. Харин тэр өнөөдөр эх орондоо эрүүл саруул аж төрж байна. Түүнийг энэхүү хүнд өвчнөөс салахад хайртай гэргий нь донор болж, аюулын ард гарсан түүхийг монголчууд цөм мэднэ.

Ийнхүү тэрбээр эх орон, үр хүүхэд, аав ээж, анд нөхөддөө өвчнөө ялан эрүүл энх болоод эргэн ирснийхээ баярыг тэмдэглэн энэ сарын 11-нд “Chinbaa&friends” тоглолтоо “UB Palace”-т товложээ.

Дашрамд дуулгахад, Монголын урлагийн бүх оддыг багтаасан энэхүү тоглолтын тасалбар 30-60 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.