ХҮН сонгуульд оролцохоор болжээ

2020-10-6 Нам хөдөлгөөний амьдрал
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд ХҮН-ыг оролцуулах сонгуулийн хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлээд байсан билээ. Харин өчигдөр тус шүүхийн шүүгч захирамжаа хүчингүй болгосон байна. 

Учир нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан О.Бямбадэлгэр нарын ашигласан тамга нь хуурамч гэдгийг Тагнуулын ерөнхий газраас мэдэгдсэн. Улмаар хуурамч тамгатай нэхэмжлэлийн дагуу гаргасан шүүхийн шийдвэр хүчингүй тул цуцлахыг ХҮН-ынхан шаардсан юм. Өнөөдөр л гэхэд ХҮН-ынхан шүүхийн шийдвэрийг цуцлахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэж байв.

Ийнхүү нийслэлийн ИТХ-ын сонгуульд ХҮН-аас 27 нэр дэвшигч оролцохоор болсныг нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.