Гүний ус 1450 жилд нэг удаа сэлбэгддэг

2020-10-5 Байгаль орчин

Бидний унданд хэрэглэдэг гүний ус 1450 жилд ганцхан удаа сэлбэгддэг тул үр хүүхдүүддээ усыг хайрлаж, гамнахын чухлыг “Блю скай” зочид буудалд өнөөдөр болсон “Цэнхэр алт-Усаа хайрлая” аяны өдөрлөгийн үеэр онцоллоо.

“Сүүлийн 100 жилд дэлхийн агаарын температур 0,85 хэмээр дулаарсан бол Монгол Улсад энэ тоо 2,25 хэмээр ихэссэнээс хэт халуун өдөр 25 хоногоор нэмэгдсэн. Сүүлийн 20 жилд гамшигт үзэгдэл жилд 54 удаа тохиож байсан нь хоёр дахин олширлоо. Байгаль цаг уурын энэ өөрчлөлтөд дасан зохицоход усны нөөцөө арвижуулах зайлшгүй шаардлагатай тул Монгол орны Ховд, Байдраг, Эг, Шишгэд, Сэлэнгэ, Улз, Онон, Хэрлэн, Туул, Орхон, Дэлгэрмөрөн, Тээл гэсэн томоохон голын 33 байршилд усан сан байгуулахаар урьдчилсан судалгаа хийж байна. Усыг үйлдвэрлэдэггүй, зөвхөн савладаг тул усаа гамнах ухааныг үр хүүхэддээ зааж зөвлөхийг Усны газрын дарга Ш.Мягмар өдөрлөгийн нээлтийн үеэр тэмдэглэв.

БОАЖЯ, Усны газар, Экологийн цагдаагийн алба хамтран 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 5-ны хооронд аяныг зохион байгуулж, 100 гаруй хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгсэл, интернэт орчинд 100 гаруй сурталчилгаа, 40-өөд видео бичлэг цацсаныг 7,2 сая хүн үзсэн тоог зохион байгуулагчид хэллээ.

Дэлхийн нийт усны (35 000 000км.куб) 2,5 хувь нь ундны ус. Монгол Улсын хувьд 564,8 км.куб усны нөөцтэй, газрын доорх ус 10,8 км.куб. Манай орны хувьд жилийн дөрвөн улиралтай учир газрын гүний усаа ихэвчлэн хэрэглэдэг. Усны нийт хэрэглээний 60-70 хувийг хөдөө аж ахуйн салбарт ашиглаж байна.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.