ХӨСҮТ: Эдгэрсэн дөрвөн хүний нэг нь 84 настай, эмэгтэй

2020-10-2 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-ний хооронд буюу сүүлийн хоёр хоногт дөрвөн лабораторид нийт 1,455 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус ирэээгүй. Дэлгэрэнгүй танилцуулбал,

Есдүгээр сарын 16-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ,
Есдүгээр сарын 29-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 227 хүний шинжилгээ,
Есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 254 хүний давтан шинжилгээ,
Есдүгээр сарын 17нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 225 хүний давтан шинжилгээ,
Есдүгээр сарын 29-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 15 хүний шинжилгээ,
ХӨСҮТ-т тусгаарлагдан хянагдаж байгаа хоёр хүний шинжилгээ,
Сайн дураараа шинжилгээ өгсөн нэг хүний сорьцод коронавируст халдвар илрээгүй.
Тандалтын зорилгоор 12 хүний сорьцыг санамсаргүйгээр түүвэрлэн авч шинжилсэн.
Дундговь аймагт тусгаарлагдсан 36 хүний шинжилгээ,
Дорноговь аймагт тусгаарлагдсан 139 хүний шинжилгээ,
Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 39 хүний шинжилгээ,
Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 183 хүний шинжилгээ,
16 эмч ажилтны хяналтын шинжилгээ,
Алтанбулагаар орж ирсэн 53 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
Монгол Улсад нийтдээ 313 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 307 нь эмчлэгдэж, одоо ХӨСҮТ-д 6 хүн байгаа. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 2 нь хүндэвтэр, 4 нь хөнгөн байна.

Долоо хоногоор тоймлож хэлбэл, есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 2-н хүртэл нийт 4,240 хүний шинжилгээ хийсэн бөгөөд бүгдэд нь коронавируст халдвар илрээгүй. Энэ долоо хоногийн хугацаанд 4 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжсэн. Эдгэрсэн хүмүүсийн хоёр нь эрэгтэй 45, 21 настай бол хоёр нь эмэгтэй 62, 84 настай” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.