Дахин нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ

2020-09-22 Мэдээ мэдээлэл

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 453 сорьцод шинжилгээ хийхэд, нэг хүнд коронавирус илэрчээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол 313-д хүрлээ. Үүнээс 302 хүн эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа 11 хүн байна. Эмчлэгдэж буй хүмүүсийн 4 нь биеийн байдал хүнд, 7 нь хөнгөн.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд 272 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 40 мянга, нас баралт 1,000-аар буурсан байна. Харин 248 мянга гаруй хүн эдгэрчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.