Монголын байгалийн тусгай үзэсгэлэн Тэжон хотод нээгдлээ

2017-05-16 Мэдээ, мэдээлэл

Монголын Байгалийн түүхийн музей болон БНСУ-ын Үндэсний шинжлэх ухааны музейн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Тэжон хотноо “Монголын байгалийн тусгай үзэсгэлэн” нээлтээ хийлээ. Үзэсгэлэн зэрлэг ан амьтдын чихмэл, залуу уран бүтээлч Х.Сэргэлэнбатын Монголын зэрлэг онгон тал нутгийн гэрэл зураг, видео бичлэг, 3D апп гэсэн хоёр хэсгээс бүрджээ. Х.Сэргэлэнбат нь “Photo life” студийн захирлаар ажилладаг бөгөөд байгаль, зэрлэг ан амьтдын зан араншин, амьдралын хэв маягийг судлах сонирхолдоо хөтлөгдөн зургаан жил тасралтгүй зураг авч энэ чиглэлээр мэргэшсэн билээ. Үзэсгэлэн зургаадугаар сарын 20-н хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн БНСУ-ын Тэжон, Бусан, Тэгү, Гуанжу зэрэг  дөрвөн хотоор нэг жилийн хугацаатайгаар аялан өнгөрөх бөгөөд дараагийн үзэсгэлэн нээгдэх хот нь Бусан юм.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.