Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хоорондын 2017-2021 оны Улс орны хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймагт “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар есдүгээр сарын 11-ний өдөр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэй танилцаж зөвлөмж өгөх, мэргэжилтэн, багш нарыг ажлын байран дээр чадавхжуулах, эцэг эх, олон нийтэд хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, үүрэг хариуцлагын асуудлаар мэдээлэл өгөх А/149 тоот тушаалыг баталлаа. Ингэснээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 09 дүгээр сарын 13-наас эхлэн орон нутагт ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж зөвлөмж өгөх, мэргэжилтэн, багш нарыг ажлын байран дээр чадавхжуулах, эцэг эх, олон нийтэд хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, үүрэг хариуцлагын асуудлаар аймгийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын салбарт ажиллаж байгаа ажилтнуудад мэдээлэл өгч сургалтыг зохион байгуулжээ.
Тус ажлын хэсэгт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Т.Мөнхцэцэг болон МУБИС-ийн Тархи судлалын төвийн захирал, зөвлөх М.Хишиг-Ундрах нар багтсан бөгөөд энэ сарын 24-ний өдрийг хүртэл орон нутагт ажиллах юм.
Тус ажлын хэсгийнхэн:
Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ дээрх аймуудад хэрэгжиж байгаа “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, зөвлөмж өгөх;
Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газрын удирдлага, албан хаагчдад хүүхэд хамгаалал, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх арга зүй, эрүүл мэнд, хүнс, хоол тэжээлийн асуудлаар сургалт зохион байгуулах
Хүүхдийн оролцоог дэмжиж чиглэлээр багш, нийгмийн ажилтнууд, сурагчдад сургалт зохион байгуулах, эко клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Архангай аймгийн харьяат Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас ирсэн ламхай хүүхэд, тэдний гэр бүлд үзүүлж буй төрийн үйлчилгээний явц, хүүхэд гэр бүлд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.