ОХУ-ын иргэн 50 настай, тээврийн жолоочоос коронавирус илэрчээ

2020-09-21 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны мэдээллийн цагаар  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээллээ. 

Тэрбээр “Есдүгээр сарын 18-20-нд буюу сүүлийн гурван өдөрт ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори болон Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораториудад нийтдээ 1749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, есдүгээр сарын 17-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ТИР ачаа тээврийн машины жолооч 50 настай, эрэгтэй ОХУ-ын иргэн байгаа.

Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 312 боллоо. Үүнээс 302 нь эдгэрсэн 97 хувийн эдгэрэлттэй байна.

Өнөөдрийн байдлаар сувиллын ажиглалтад 8, гэрийн тусгаарлалтад 8, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 289 хүн байна. ХӨСҮТ-д өнөөдөр 10 хүн эмчлэгдэж байгаа. Биеийн байдлыг үнэлж үзвэл хөнгөн 7, хүндэвтэр 3 хүн байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.