Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 256 иргэн эх орондоо ирнэ

2020-09-21 Засгийн газар

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Энэ нислэгээр 256 иргэн эх орондоо ирэх бөгөөд 61 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 16 нь өндөр настан, 38 нь эрүүл мэндийн шалтгаантай, 141 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Намуун”, “Тайж”, “Зүчи” зочид буудалд тусгаарлах бөгөөд тусгай үүргийн онгоц 19:00 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.