УОК-ын шийдвэрээр есдүгээр сарын 21-нээс хичээл, сургалтыг хэвийн горимд оруулах шийдвэрийг гаргасан. Ингэснээр ирэх Даваа гарагаас сурагчид хэвийн горимоор хичээллээ эхэлнэ. Үүнтэй холбогдуулан теле хичээлийг түр хугацаанд зогсоох бөгөөд авч ашиглаж болохуйцаар вэб сайтуудад байршуулахаар болжээ.
БШУЯ-наас 9 дүгээр сарын нэгнээс 10 дугаар сарын 1-нд бататгах хичээл зохион байгуулахаар төлөвлөж, арга зүй, зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн байна.
Хоцрогдолтой хүүхдүүдээ аль болох хурдан хэвийн хэмжээнд аваачих, өмнөх агуулгаа богино хугацаанд бататгах менежментийг хийх талаас нь сургууль, багш нар эцэг, эх, сурагчдад дэмжлэг үзүүлж ажиллана.
Өнгөрсөн хугацаанд зайны сургалт удаан хугацаагаар явагдсантайгаар холбогдуулан уралдаан, тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахгүй байхыг зөвлөж байгаа. Энэ нь хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн хугацаанд хурдан шилжүүлэхтэй холбоотой. Хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулахыг зөвлөж байгаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.