Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:09 цагт газардах хуваарьтай байна.
Тус нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 255 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 37 нь өндөр настан, 29 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь жирэмсэн-асран хамгаалагчтай, 134 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Сүнжин Гранд”, “Хавана” зочид буудалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.