ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байна

2020-09-15 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамны ээлжит /2020.09.15/ мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 418 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тухай хэлж байна. Харин нэг хүн эдгэрэн дараагийн ажиглалтад шилжлээ.

Ингэснээр Монгол Улсад батлагдсан коронавируст халдварын 311 тохиолдлоос 301 нь эдгэрч, эмнэлгээс гарч байна. Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байна.

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 267 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн эндcэн байна. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөл 40 мянга, нас баралт нэг мянгаар буурсан үзүүлэлт юм. Мөн хугацаанд халдвар авсан 250 мянга гаруй хүн эдгэрсэн мэдээ гарчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.