Нийслэлийн МАН хуралдаж, орон нутгийн сонгуульд нэр дэвших нэр дэвшигчдээ тодруулжээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “МАН багаараа дахин нэг том сонгуулийн өмнө ирлээ. Манай нам улстөрийн өндөр соёлтой байж хуулийн хүрээнд өрсөлдөх болно. Мөн бусад сонгуульд оролцож байгаа намууд, бие даагчдадаа ч уриалж байна” гэв.
УИХ-ын сонгуулиар МАН-аас гаргасан мөрийн хөтөлбөртэй уялдуулж, энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Ирэх дөрвөн жилд утааг бууруулсан амжилтаа ахиулан агаарын бохирдлыг 80-90 хувиар дахин бууруулах, хотын түгжрэл, автозам, цэвэрлэх байгууламж зэрэгт онцгой анхаарна гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
МАН-аас НИТХ-д нэр дэвшиж буй 45 хүн
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.