Чөлөөтийнхөн тивийн АШТ-ээс таван медаль авлаа

2017-05-15 Амрах агшин

Зураг

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Шинэ Дели хотноо болж манай баг тамирчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэв.

Дэлхийн хошой аварга С.Батцэцэг алт, ОУХМ Х.Даваачимэг хүрэл, эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ З.Занабазар мөнгө, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 125 кг-д ОУХМ Н.Золбоо тус тус хүрэл медаль хүртсэн байна.

Сүүлийн өдрийн барилдааныг сонирхуулж байна. П.Өнөрбат гавьяатын хувьд тэгшитгэлийн барилдаанд Японы Масао Мацүсакаг 3:2-оор, шөвгийн наймд Тажикистаны Баходур Кодировыг 4:0-ээр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ираны Алиреза Каримид оноогоор цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанаа БНСУ-ын Ким Гван Уктай хийж, 7:6-гаар ялсан юм.

Н.Золбоогийн хувьд тэгшитгэлийн барилдаанд залуучуудын Казахстаны Ермукамбет Инкарыг 12:6-гаар ялсан ч 1/4 шигшээд Ираны Ядоллах Мохебид 1:5-аар ялагдсан. Харин дагах барилдаанд БНХАУ-ын Хай Шаныг, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Нам Кун Жинийг тус бүр цэвэр ялжээ.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.