Сөүлээс ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр “Ковид-19” халдвар илэрлээ

2020-08-27 Мэдээ мэдээлэл

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.08.27/ ээлжит мэдээлэл хийлээ.

2020.08.26-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Дархан-Уул аймгийн салбар лабораториудад хийсэн 503 хүний /PCR/ шинжилгээгээр нэг хүнд “Ковид-19” халдвар илэрсэн байна.

Тухайн тохиолдол нь, 2020.08.26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 35 настай эрэгтэй аж.

БУСАД ШИНЖИЛГЭЭ:

– 08.07-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 273 хүн /давтан/,
– Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч,
– Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүн,
– Завхан аймагт тусгаарлагдсан 9 хүн,
– ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн /давтан/,
– Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүн,
– Сувилалын газруудад тусгаарлагдсан 11 хүн /давтан/,
– Тусгаарлан ажиглах байруудад байгаа 143 хүн,
– Тусгаарлан ажиглах байруудад ажиллаж буй 8 эмч, ажилтан,
– ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасаг, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалт судалгааны зорилгоор цуглуулсан 3 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.

– ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ.
– ХӨСҮТ-д нийт 36 хүн тусгаарлагдаж байна.
– Цэргийн төв эмнэлэгт 55 хүн тусгаарлагдаж байгаагаас, 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

– Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 3718 хүн байна.
– Өчигдөр 109 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 256 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.

– Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 301 байна. Үүнд:
– ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 291 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 10 хүн хамрагдаж байна.
– Биеийн байдал хөнгөн 8, хүндэвтэр оноштой 1 хүн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.