УИХ дахь эрх баригч намын бүлгүүд хуваарийн дагуу хуралдаж байна. МАН-ын бүлэг энэ удаад Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулга болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хэлэлцэн саналаа нэгтгэжээ.
Танилцуулгыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийсэн байна.
Харин УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дууслаа. Бүлгийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Бүлгийн хурал дууссан ч сэтгүүлчдэд мэдээлэл хийхгүй гэв.
О.Соёмбо
2024-09-12
2024-09-12
2024-09-9
2024-09-9
87279
29887
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.