Монгол-Япон хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хамт олон, “1000 инженер” төслийн багш, судлаач, оюутан залуус болон гэр бүлийн төлөөлөл өнөөдөр Улсын онцгойй комисст 10 сая төгрөгийг хандивлалаа.
Тус төслийн сургалтын хөтөлбөрүүдэд суралцаж байгаа оюутнуудын эцэг, эхээс санаачлан “Сайхан сэтгэлийг түгээе” хандивыг өрнүүлсэн байна. Энэ үеэр цар тахлын энэ цаг үед эх орон, ард иргэдийнхээ төлөө амрах цагийг умартан, зориг зүрхээ дайчлан аюулт өвчний халдварыг хүн амын дунд тархаалгүй, хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон нийт албан хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30418
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.