ЭМЯ: Хоёр хүнд халдвар илэрч, долоон хүн эдгэрчээ

2020-06-21 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамны мэдээлэл эхэллээ. Өнөөдөр 7 хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилал руу шилжсэн байна. Эдгээр хүмүүс нь  20-37 хоног эмчлэгдсэн ба ихэвчлэн Алтанбулагийн боомтоор орж оюутнууд болон ОХУ-аас орж ирсэн оюутнууд аж. ХӨСҮТ- ийн захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэе. 

Тэрбээр “Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборторид 314 хүн шинжилгээ хийгдсэнээс 312 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Хоёр хүнд нь илэрсэн.

Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, зорчигчид коронавирус илэрсэн. ХӨСҮТ-ийн эмчилгээнд орсон байгаа.

Бусад шинжилгээний хувьд зургаадугаар сарын 20-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ хийгдсэн байна. Мөн тандалтын зорилгоор санамсаргүйгээр сонгон авч 13 сорьцод хийсэн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүний давтан шинжилгээ хийсэн. Короанвирус илрээгүй. Алтанбулагаар орж ирсэн 23 авто тээврийн жолоочийн шинжилгээг хийсэн” гэлээ.

Мөн энд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн хүргэсэн мэдээллийг тодруулж байна. 

Тэрбээр “Дэлхий нийтээр сүүлийн 24 цагийн хугацаанд 148,000 хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн эндсэн байна.

Шинэ өвчлөлийн тал гаруй хувь нь Америк тив, өмнөд Африкт бүртгэгдсэн. Франкфурт-Улаанбаатар, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 526 зорчигчид ирсэн. Үүнээс ХӨСҮТ-д ес, цэргийн төв эмнэлэгт 15 хүнийг оруулсан.

Цэргийн төв эмнэлэгт есөн хүний биеийн байдал хүнд, хүндэвтэр байна. Бусад хүмүүсийг зочид буудалд байрлуулсан. Одоогийн байдлаар ажиглалтын байранд 2,184 хүн байна” хэмээв.

 

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.21-НИЙ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.21-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Saturday, June 20, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.