ЭМЯ: Манай улсад батлагдсан тохиолдол 204 байгаагаас 139 хүн эдгэрчээ

2020-06-20 Мэдээ мэдээлэл

 

 

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал дэлхийд болоод манай улсад ямар байгаа талаар мэдээлэл хийж байгаа билээ. Тэдний ээлжит мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна. Манай улсын хувьд өчигдөр /2020.06.19/ажиглалтад 8 хүн орж, 26 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжив. Улсын хэмжээнд одоогоор 1700 гаруй хүн ажиглалтад байна. 24 цагийн хугацаанд 119 утсанд 168 дуудлага ирсэн бөгөөд урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө авлаа. Мөн Солонгос, Казахстан, Швед зэрэг улсаас манай улсын гурван иргэн холбогдож зөвлөгөө авчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид энэ сарын 19-нд нийт 62 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өнөөдөр  7 хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгэрсэн 7 хүний 6 нь оюутан байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 204 байгаагаас 139 хүн эдгэрч, 65 нь эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдээс 57 хүний биеийн байдал хөнгөн, 8 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.20-НЫ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.20-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, June 19, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.