Чуулганы танхимаас
УИХ-ын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Гэхдээ нэр бүхий гишүүд тус хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Зөрчлийн хуульд олон болохгүй зүйл орчихлоо. Залруулах хэрэг гарна даа. Хууль санаачилж, залруулах хэрэгтэй. Бид Байнгын хороон дээр нэгнийхээ үгийг сонсоод үнэхээр болохгүй байгаа зүйлээ дор дор нь засч явахгүй бол дэмжигдсэн, дэмжигдээгүй зүйлээ нэг өдөр хэд дахин нааш цааш болгодог буруу зуршил тогтоно. Горимын санал гаргахаар УИХ-ын дарга яах ч арга байхгүй санал хураадаг. Бид нар түрүүчийн ярьсан зүйлийнхээ эсрэг юм яриад сууж байдаг сонин байдалд орчхоод байна. Үүнийг цаашид анхаарах хэрэгтэй. Их л төвөгтэй хууль гарлаа даа” гэсэн юм.
Ийнхүү Зөрчлийн тухай хуулийг баталсан тул долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
Мөн энэ өдрийн чуулганы төгсгөлд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлсэн юм.
Учир нь эл өдөр Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбоотой Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлсцэн нь энэ юм. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн өөрчлөлт нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг этгээдийг баривчлах заалт оруулж байгаа юм байна. Харин Эрүүгийн хуульд хилээр “Мими” гэдэг эмийн бодисыг оруулж ирэхийг хориглосон заалт оруулжээ. Дээрх заалтуудыг УИХ-ын гишүүд дэмжиж батлав.
Үүний дараа Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж хуулийн төслийг батлав.
Үүгээр УИХ-ын чуулган өндөрлөж байна.
О.Соёмбо
17 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.