2020 он гарсаар 8 хүртэлх насны 12 хүүхэд гэрийнхээ хашаанд автомашинд дайруулж амиа алджээ

2020-06-18 Мэдээ, мэдээлэл

“БЯЦХАН ЗҮРХ” БҮХНИЙ ТӨЛӨӨ “ЖОЛООЧ ТА” ХИЧЭЭГЭЭРЭЙ

Бага насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа хашаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ, зогсоохдоо сонор сэрэмжтэй байх явдал хамгийн чухал асуудал болжээ.

Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчдын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сараас эхлэн долдугаар сарыг дуустал улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Тодруулбал, 2019 онд улсын хэмжээнд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирч байв.

2020 оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 143 хүүхэд гэмтэж, 29 хүүхдийн амиа алджээ.

Үүнээс 8 сартайгаас 8 хүртэлх насны 12 хүүхэд нийтийн хэрэгцээний авто зам дээр бус замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарах гэрийнхээ хашаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед мөргүүлж амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна.

Тухайлбал:

  1. Ховд аймагт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  2. Дорнод аймагт 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  3. Дорнод аймагт 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 5 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  4. Сэлэнгэ аймагт 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 3 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  5. Орхон аймагт 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 4 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  6. Дорнод аймагт 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  7. Сүхбаатар аймагт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  8. Дорнод аймагт 2020 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн 16 цагийн орчим суудлын автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 8 сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  9. Төв аймагт 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 8 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  10. Дорнод аймагт 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 11 сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  11. Төв аймагт 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчим ачааны автомашин хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  12. Хэнтий аймагт 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон харамсалтай зам тээврийн осол, хэрэг тус тус бүртгэгдсэн одоо ч шалгагдаж буй аж.

Дээрх ажлын хүрээнд давуу эрхтэй явган зорчигч нарт зам тавьж өгөөгүй жолооч нарт шийтгэл оногдуулах ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ нийслэлд 73 байршилд, орон нутагт хэд хэдэн байршилд явган хүний гарцны үзэгдэлтийг сайжруулж, гэрэлтүүлэгтэй болгох ажлыг нийслэл, орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдтэй хамтран хэрэгжүүлж байгаа аж.

Түүнчлэн сүүлийн үед хүүхдийн амь нас хохирсон зам тээврийн осол, хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан ослоос сэргийлэх зорилготой “БЯЦХАН ЗОРЧИГЧ” зорилтод арга хэмжээ долдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

 

Эх сурвалж.: Тээврийн цагдаагийн алба

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.