Д.Нямхүү: Өнөөдөр 16 хүн эдгэрсэн сайхан мэдээтэй

2020-06-18 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаарх нөхцөл байдалд дэлхийд болоод манай улсад ямар байгаа талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Дэлхий дахинаа 8,383,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 450,000 гаруй хүн нас бараад байна. 4.3 сая хүн эдгэрсэн бол 3.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Сүүлийн 24 цагт 131,000 хүн энэ өвчнөөр өвчилж, 5,000 гаруй хүн нас барлаа.

Бээжинд гарсан халдварын тархалт, өргөжих хандлагатай байна. Одоогийн байдлаар 158 хүн хүнсний захтай холбоотойгоор өвчилсөн гэж үзэж байгаа бөгөөд зургаан хүн хүнд хэлбэрээр өвчлөөд байгаа. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 14 хоногт Бээжингээс Макаод очсон хүмүүсийг тусгаарлаж эхэлсэн байна.

ОХУ-д сүүлийн 24 цагт 7,843 хүн шинээр халдвар авсан. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл тогтвортой өссөн хандлагатай байгаа.

Манай улсын хувьд өчигдөр 270 хүн ажиглалтад орж, 362 хүн гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар 1,632 хүн тусгаарлан ажиглах байранд байна.

Өчигдөр БНСУ-аас транзит нислэгээр ирсэн 257 хүний тавыг нь ХӨСҮТ-д, 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүнийг буудлуудад тусгаарласан.

Сүүлийн 24 цагт 119 дугаарт 163 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнд АНУ-аас нэг иргэн холбогдож, урьдчилан сэргийлэх зөвлөмж авсан байна” хэмээн ярилаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бидэнд өнөөдөр маш сайхан мэдээ байна. 16 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгээр хүмүүс 18-66 хоног эмчлэгдээд гарч байгаа. Эдгэрсэн хүмүүсийн насны ангилалыг харвал, 15 нь 19-23 настай, нэг нь 35 настай иргэн байгаа юм. Тэд бүгдээрээ оюутан бөгөөд хоёр нь эмэгтэй, 14 нь эрэгтэй.Ингээд батлагдсан нийт 201 тохиолдол болж, 127 хүн эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээ хийлгэж байгаагийн 69 нь хөнгөн, тав нь хүндэвтэр байна. Бид давтан шинжилгээнүүдээ хийнэ. Мөн дараагийн онгоцуудаа хүлээн авахаар бэлтгэлээ ханган ажиллаж байгаа” гэдгийг хэллээ.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.18-НЫ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.18-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, June 17, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.