ЭМЯ: 15 настай сурагч ХӨСҮТ-өөс гарч, эдгэрсэн хүн 111 боллоо

2020-06-17 Мэдээ мэдээлэл

 

 

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын тухайд, тусгаарлах байранд шинээр 18 хүн орж, 174 хүн гарч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Ажиглалтын байранд архаг хууч өвчтэй 80 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Дашрамд дуулгахад, салбар яамны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс нийт 143 дуудлага иржээ. Гадаадын Казахстан, Швед улсаас гурван иргэн холбогдож, коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авсан байна.

ЭМЯны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлын тоо 8,241,000-д хүрч, 444 мянган хүн уг өвчний улмаас нас баржээ. Сүүлийн 24 цагт 132 мянган хүн шинээр халдвар авч, 6,000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өвчлөл өмнөх өдрөөс 14 мянгаар, нас баралт 3,000 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Зарим улс, оронд өвчний тархалтыг хяналтдаа авсан гэж мэдээлж байсан дахин гарч байна.

Харвардын их сургуулийн их сургуулийн эрдэмтэд 6-8 дугаар сард цар тахлын дэгдэлт буурна гэж олон орны судлаачид тооцож байсан ч нөхцөл байдал өөрөөр эргэж байгааг буй бөгөөд дараагийн давлагааг дэлхийн бүх орон нутаг дэвсгэрийг хамарч болзошгүйг анхааруулсан.

ОХУ-ын улсад 24 цагийн дотор 8,248 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 545 мянгад хүрлээ.

Буриад, Тува, Читид өвчлөл өмнөх өдрөөс 51-93 хүнээр нэмэгджээ. Тэр дундаа Эрхүү хотод өчигдөр 319 хүн шинээр хладвар авсан нь өвчлөл гарснаас хойших тус хотод хамгийн өндөр бүртгэгдсэн өдөр болжээ” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн лабораторид нийт 316 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Сайн мэдээ нь, өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна.

Тодруулбал, ОХУ-д сурч байсан сонсогч болон 15 настай сурагч эдгэж, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Одоогийн байдлаар коронавирусийн халдвартай гурван хүн эмчилгээнд байна.

Түүнчлэн нийт батлагдсан тохиолдол 197 байгаагаас 111 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 86 хүний биеийн байдлыг үнэлбэл 78 нь хөнгөн, найм нь хүндэвтэр байна. Одоогоор ХӨСҮТ-д 129 хүн эмчлүүлж байгаа. Эмчилгээ үргэлжилж байна” гэлээ.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.17-НЫ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.17-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, June 16, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.