Хэвлийн диализийн мэс заслыг амжилттай хийлээ

2020-06-11 Мэдээ мэдээлэл

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг бөөрний архаг өвчний хэвлийн диализ эмчилгээ хийж, хоёр дахь хүндээ мэс засал амжилттай хийжээ.

Бөөрний архаг өвчтэй хүмүүсийг эмчлэх гурван аргын нэг нь хэвлийн диализ эмчилгээ юм байна.  Бөөрний архаг өвчтэй хүмүүс долоо  хоногт гурван удаа, нэг удаадаа  3-5 цаг аппаратанд  ордог. Харин  хэвлийн диализийн хагалгаанд орсноор  геомодиализын аппаратанд орох гэж дараалалд зогсохгүй, олон цагаар эмчлүүлэх шаардлагагүй болдог байна.

Манай улс энэ эмчилгээг 2015 оноос нэвтрүүлж 70 гаруй хүнд эмчилгээ хийжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.